Ub Viewer

Chuno буюу Боолын ангууч хэмээх энэхүү кино нь нийт 24ангитай бөгөөд түүхэн сэдэвтэй кино юм.

Агуулга: Lee Dae Gil нь язгууртан гэр бүлээс гаралтай бөгөөд Won Ki Yoon хэмээх боол нь гэрийг нь шатаагаад Un Nyun(Dae Gil-н хайртай хүн)-тай хамт зугтана... Өшөө хорсолдоо автан тэрээр гудамжинд өсч том болж боолын ангууч болсон нь яг үнэндээ өөрийн анхны бөгөөд сүүлийн хайр болох Un Nyun-г олох хэрэг байв... Song Tae Hа нь армийн генерал байсан бөгөөд хийгээгүй хүн амины хэргийн төлөө боол болдог юм. Тэр Dae Gil-с зугтаж байхдаа өөрийгөө хэн болохыг мэднэ... Гэтэл нь Un Nyun Нь боол байхаа больсон бөгөөд Kim Hye Won нэртэй язгууртны охин болсон байв. Dae Gil, Tae Hа 2уулаа түүнд хайртай болж хайрын гурвалжин үүснэ...

Киноны найруулагчаар нь Kwak Jung Hwan ажиллаж зохиолыг Chun Sung Il бичив.  Киноны зураг авалт 2009оны сүүлээр эхэлсэн юм.

Улмаар 2009оны 12сарын 21нд киноны нээлтийн ёслол болсон юм. Chuno нь нөгөө аймаар өндөр ретингтэй гарсан IRIS-н дараа гарсан бөгөөд нээлтийн ёслол дээр жүжигчин Jang Hyuk:"IRIS маш өндөр ретингтэй гарч дууссан. Тиймээс манай кино ч тэр ретинг нь алдалгүй өндөр ретингтэй байна гэдэгт итгэж байна гэжээ."

2010оны 1сарын 6. Chuno дэлгэцээр гарч эхэллээ. Үнэхээр Jang Hyuk-н хэлснээр кино нь дэлгэцээр гарсан эхний өдрөөсөө л үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн бөгөөд зөвхөн Солонгос төдийгүй Азийн орнуудыг байлдан дагуулж чадсан юм. Chuno буюу Боолын ангууч хэмээх энэхүү кино нь бүх л шагнал гардуулах ёслолын шагналуудыг тун удалгүй түүж эхэлсэн юм. 46р Baeksang Awards-с шилдэг дэлгэцийн бүтээл гэдэг шагналыг авсан. Мөн гол дүрд нь тоглосон жүжигчид KBS Drama Awards-с 4төрлийн шагналыг авсан байна. Үүнд:

  • 2010 KBS Drama Awards: Daesang (Хамгийн том шагнал) (Jang Hyuk)
  • 2010 KBS Drama Awards: Гарамгай жүжигчин шагнал (Oh Ji Ho)
  • 2010 KBS Drama Awards: Шилдэг туслах дүр (Sung Dong Il)
  • 2010 KBS Drama Awards: Шилдэг хос (Jang Hyuk ба Lee Da Hae)

За харин одоо та бүхэнд гол дүрийн жүжигчдийнх нь танилцуулгыг хүргэе.

  • Нэр: 장혁 / Jang Hyuk (Jang Hyeok)
  • Жинхэнэ нэр: 정용준 / Jung Yong Joon (Jeong Yong Jun)
  • Мэргэжил: Actor and singer
  • Төрсөн огноо: 1976-12-20
  • Төрсөн газар: Бусан
  • Өндөр: 177cм
  • Жин: 63kг
  • Цусны бүлэг: O
  • Гэр бүл: Эхнэр/бүжигчин Kim Yeo Jin (김여진) ба 2 хүү
  • Харъяа агент: SidusHQ

  • Нэр: 오지호 / Oh Ji Ho
  • Мэргэжил: Жүжигчин ба загвар өмсөгч
  • Төрсөн огноо: 1976-04-14
  • Өндөр: 183cм
  • Жин: 75kг

  • Нэр: 이다해 / Lee Da Hae (Yi Da Hae)
  • Жинхэнэ нэр: 변다혜 / Byun Da Hye (Byeon Da Hye)
  • Мэргэжил: Жүжигчин ба загвар өмсөгч
  • Төрсөн огноо: 1984-04-19
  • Төрсөн газар: Сөүл
  • Өндөр: 170cм
  • Жин: 47kг
  • Цусны бүлэг: O
  • Гэр бүл: Ах
  • Харъяа агент: J. Tune Entertainment

  • Нэр: 이종혁 / Lee Jong Hyuk (Lee Jong Hyeok)
  • Мэргэжил: Жүжигчин
  • Төрсөн огноо: 1974-07-31
  • Өндөр: 184cм
  • Жүжигчин: 76kг
  • Харъяа агент: SidusHQ
  • Гэр бүл: Эхнэр ба хүү